ЦЕГ: Б нарын цахим сүлжээнд нийтэлсэн мэдээлэл нь нэр төрд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй

2023 оны 7 сарын 05

Содном гуайн миймдэлт пэйж хаягийн админ өчигдөр цахим хуудаснаа "ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс залгажээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу иргэн "Б" нарын олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллийн агуулга нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гомдол, мэдээллийн бүртгэлд аван хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Мөн ганцхан зураг биш хөрш орон, улс хоорондын харилцаа хөндсөн контент зэрэгтэй холбоотой" гэжээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.

Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648723
1 эможи

Зочин
2023-07-05 22:46
uhsen pukd yunii ner tor baidiin
keyboard_arrow_up