Сэлбэ, Дунд гол дагуух авто замуудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ
2023 оны 7 сарын 05
Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон замуудыг түр хаажээ. Одоогоор
- Энхтайваны гүүрэн доорх зам буюу Петровис ШТС-ын зүүн тал
- 19-р хорооллын үйлчилгээний төвийн хойд зам
- Буянгийн зам
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын тойрог, нүхэн гарц
- Гранд виллагаас нүхэн гарц орох хэсгүүд усанд автаж зорчих боломжгүй болжээ.
Авто зам, байгууламж хаасантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт хэв журам зөрчигдсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт тус тус үүрэг болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648715
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс