Нийслэлийн онцгой комисс ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД шилжиж ажиллахаар болов
2023 оны 7 сарын 05
Улаанбаатар хотод үе усны гамшгийн нөхцөл байдал нүүрлэж буйтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар боллоо.
Зүүн 4 замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр, Намьянжуугийн гудамж Нарны зам гэх мэт хонхор хэсэгт байгаа байшин хороолол усанд автсан. Натур, Буян компани орчимд 40 см орчим ус дүүрчээ.
Одоогоор Төмөр замын 3 гарам Соёолж, Баянгол, Энхтайваны гүүрны доод гарам хаалттай. Буянгийн зам элчингийн уулзвараас Нарны зам хүртэл хаагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648714
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс