Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА

2023 оны 7 сарын 05

Ойрын 2 хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж буйтай холбоотой цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна. Үүнд:

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
  • Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх,
  • Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,
  • Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд  шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болох тул сэрэмжилнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648709
0 эможи

keyboard_arrow_up