ЗХУТ: Унтарсан гэрлэн дохионуудыг газар ХУУРАЙ болсны дараа засварлана
Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор өнөөдөр зарим уулзваруудын гэрлэн дохионд цахилгааны кабель гэмтэл гарсан байна.
Тодруулбал, Монгол гуравдугаар сургууль, Хөсөг Трейд ХК-ний уулзваруудын гэрлэн дохио тус бүрийн газар доорх цахилгааны кабель гэмтсэн учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс газар хуурай болсны дараа засварлаж хэвийн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Мөн Хорооллын эцсийн уулзвар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдүгээр хорооллын арын уулзваруудын гэрлэн дохио унтарсан байгаа тул жолооч болон явган зорчигчийг цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа









