ШУУРХАЙ: Үерийн далан дотроос эрэгтэй хүний ЦОГЦОС ОЛДЖЭЭ
2023 оны 7 сарын 05
Үерийн далан дотроос цогцос олджээ.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн хаягийн тэмдэгийн дэргэд үерийн далан дотор цогцос байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 04-ний өдрийн 07:58 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж үерийн далан дотор иргэн Э /57 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг 15 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3

1


2

1

8

3

2

1
648707
21 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс