АНХААР: Үерийн улмаас дараах замуудыг түр ХААЖЭЭ
2023 оны 7 сарын 05

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон замуудыг түр хаажээ. Одоогоор
- Энхтайваны гүүрэн доорх зам буюу дунд голын эрэг дагуух
- Говийн зам буюу хараагүйчүүдийн урд тал
- Буянгийн зам
- Гранд виллагаас орох нүхэн гарц усанд автаж зорчих боломжгүй болжээ.
Зорчих боломжгүй замууд нэмэгдэж болзошгүй байгаа тул бид эргэн мэдээлэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
648702
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
