Үерийн аюултай гол, сав газрын хамгаалалтын бүсэд 6020 иргэн амьдарч байна

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, шинэ хотуудын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Үер уснаас хамгаалах зорилгоор хот, суурин газрын инженерийн бэлтгэл арга хэмжээний чанар, ашиглалтын төлөв байдалд шалгалт хийхэд 18 аймгийн 139 сум нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүйгээс инженерийн бэлтгэл арга хэмжээний зураг төсөлгүй, суурьшлын бүсийг тэлж үерийн аюултай гол, сав газрын хамгаалалтын бүсэд 6020 иргэн, 1050 аж ахуйн нэгж, 259 байгууллагад газар олгосон, 303 иргэн, 42 аж ахуйн нэгж, 21 байгууллагууд зөвшөөрөлгүй суурьшсан, 336 иргэн, 574 аж ахуйн нэгж, 44 байгууллага барилга барьсан зөрчлүүд илэрлээ. Мөн Улаанбаатар хотын 4, 3-р хорооллын далан, Дэнжийн 1000, Зайсангийн баруун уулын үерийн хамгаалалтын суваг, Бэлхийн далан, Хайлаастын болон намгийн суваг, Телевизийн тунгаагуур, Сэлбэ, Туул, Дунд, Улиастайн голын үерийн хамгаалалтын зурвас алдагдсан, 9 үерийн хамгаалалтын зурвас тогтоогоогүй, 15.94 км үерийн байгууламжид засвар шинэчлэлт хийх шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын суурьшлын бүс, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай, бусад хаяа дагуул хотуудад нийт 87,475 га бүхий нэгж талбарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлж тус мастер төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн зөвлөлүүд, ШУТТЗ, НЗД-ын зөвлөл, БХБ-ын сайдын зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус XII дугаар хуралдаанаар тус тус хэлэлцүүлээд байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648685
0 эможи

keyboard_arrow_up