Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 133 барилгын ААН-ыг шалгаж, 33 барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Улсын хэмжээнд улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжид хнийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 295 объектыг хамруулан шалгажээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг хувиар гаргавал зураг төсөлгүй 72, зураг төслөөс өөрчилсөн 112, норм, дүрэм, хууль зөрчсөн баримт бичгийн бүрдэлгүй 241, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй 58 буюу нийт 483 зөрчил дутагдал илэрснээс 52 хувийг арилгуулж, 92 эрх зүйн баримт бичиг гаргаж, 66.900.000 төгрөгийн торгууль шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 133 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 33 барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч бусад аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, зөрчлийн 10 хэрэг үүсгэн ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648683
0 эможи

keyboard_arrow_up