Арматур дутуу нийлүүлэх, бат бөхийн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүдэд хэрэг нээн ажиллаж байна 

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, шинэ хотуудын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр "БХБ-ын сайдын тушаалаар арматур импортлогч 15 ААН, байгууллагад шалгалт хийхэд импортлогч хоёр ААН, дотоодын гурван үйлдвэрийн борлуулж буй арматурыг тонн тутмаас 80 орчим кг дутуу зөрчил илэрч, үйл ажиллагааг зогсоогоод зөрчлийн хэрэг үүсгэн 600 тн арматурыг дахин боловсруулах албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулаад байна.

Мөн арматурын дотоодын 16 үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус 16 үйлдвэрийн хяналт, шалгалт хийхэд 2 үйлдвэр барилгын тухай хуулийг зөрчиж, үйлдвэрлэл эрхэлсэн, мөн зарим нэр төрлийн арматур нь урсалтын болон бат бөхийн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч, 360 тн арматурыг лацдаж, зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байна." хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648682
3 эможи

Ул
2023-07-04 15:46
Наад лалрууд чинь өмнө яаж ажилаад байсан бэ хахуулиааа өгөөл нам дагасан өлөнгүүд нүдээ амаа хаагаадл өнгөрдөг байсан байна зөндөө барисан барилгууд яахууу
keyboard_arrow_up