БАЯРТ МЭДЭЭ: Олон улсын уран илтгэгчдийн тэмцээний цомыг Монгол бүсгүй авчээ

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Олон улсын уран илтгэгчийн тэмцээн энэ удаа 1000 гаруй жилийн түүхтэй Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага дор өнгөрсөн долоо хоногт болсон байна.  

Эцсийн шатанд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 15 орны 127 авьяаслаг илтгэгчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн Архангай аймгийн уугуул, Zezge Life and Love Coach нэрээр олноо танигдсан Пүрэвсүрэнгийн Нямцэцэгийн герман хэлээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байрт орж, цомын эзэн болжээ.Энэхүү олон улсын уран илтгэгчдийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай аж.

 

П.Нямцэцэг илтгэлээ “Хайр гэж юу вэ, хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдэрч чадсан гэдэгтээ чи өөртөө бат итгэлтэй байна уу?” хэмээх асуултаар эхлүүлсэн агаад тэрбээр өөрийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн байна.

Хайр ба хариу нэхээгүй хайрт бүх хүн суралцах боломжтой гээд өөрийн болон бусдын амьдралд хайрын гэрэл түгээгч, аз жаргалтай амар амгалан ээж болсон тухайгаа үгийн хүч, сэтгэлийн хөдлөл биеийн хэлээр шүүгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж чаджээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч Жосуа Лауфер түүний илтгэл “үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл сэтгэлийг нь хөндөж, уран үгийн сангаар баяжуулан, амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ. Zezge Life and Love Coach буюу П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх арга замыг сургалтаараа заадаг байна.Мөн жил бүрийн 12 дугаар сард “Уцаарын мацаг” сургалтынхаа хүрээнд хандив цуглуулан хэрэгцээт байгууллагуудад түгээдэг сайн үйлсийн аян хийдэг уламжлалтай ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
86
haha an post
4
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
4
angry an post
2
648681
180 эможи

Ганболд Донхор
2023-07-06 22:38
Мундаг шавьдаа баяр хүргэж улам өндөр амжилт хүсье.
Davkaa
2023-07-06 20:39
Bi podkastuudiig ni sonsdog .mundag ymaa amjilt husiy
Nar nar
2023-07-06 10:50
Bayar hurgey.Gaihaltai saihan mendee baina.
Хоролсүрэн
2023-07-06 09:03
Дайчин бүсгүйд амжилт хүсье
С.Сумьяа
2023-07-06 08:13
Баяр хүргэе.
Ах нь
2023-07-05 23:33
Хайртай дүдээ баяр хүргэж үнсье
Д.Алтантуяа
2023-07-05 23:32
Мундаг бүсгүй шүү амжилт хүсьe
Nyamaa
2023-07-05 19:23
Оригинал линкийг нь бас энд гаргавал сайн байна
Цэрэндулам Л
2023-07-05 18:11
Үнэхээр л мундаг шүү эрүүл энхийг хүсье ❤️❤️❤️
Зочин
2023-07-05 13:42
Баяр хүргэе.Германд амьдардаг монгол бүсгүй лайвыг нь үзэх дуртай амжилт хүсье
Жамбаа хишигжаргал
2023-07-05 12:38
Мундаг юмаа амжилт хүсье болдог бол илтгэлийн бүтнээр нь сонсмоор байна
Наранцэцэг Нацагдорж
2023-07-05 11:30
Мундаг эмэгтэйд амжилт хүсье.
Зочин
2023-07-05 10:55
Баяр хүргэе. Аижилт хүсье
нямаа
2023-07-05 10:08
баяр хүргэе ,сайн сайхныг түгээдэгт шүү
Аюурзана
2023-07-05 09:56
Баяр хүргэе.
Зочин
2023-07-05 09:21
Ямар бахдам амжилт вэ баяр хүргье
дэмжигч
2023-07-05 08:48
сайхан мэдээ байна. Таньд их амжилтыг хүсье.
Чулуунбаатар
2023-07-05 08:24
Үнэхээр гайхалтай, амжилт хүсье.
Batulzii
2023-07-05 07:52
Мундаг бүсгүй бнаа амжилт хүсье
Buya
2023-07-05 07:42
Gaihaltai emegtei shuu. Bayr hurgie ee.
Оюунгэрэл
2023-07-04 22:46
Зүгээр онцгой төрсөн бүсгүй бна амжилт
Munkhtuul Bayarkhuu
2023-07-04 22:22
Баяр хүргэе
Дэлгэрцэцэг Содномжамц
2023-07-04 16:32
Мундаг охиндоо амжилт хүсье.
Дэлгэрцэцэг Содномжамц
2023-07-04 16:32
Мундаг охиндоо амжилт хүсье.
keyboard_arrow_up