ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас мах, гурилын үнийн өсөлтөд хийсэн шалгалтын дүгнэлтийг мэдээлнэ
“Корпорэйт” зочид буудалд (“Баянгол” зочид буудлын хойдох)
08:00 цагт Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний техникийн хэлэлцүүлэг болно.
ГХЯ-нд
09:00 цагт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, МУЗН хамтран “Монгол Улс дахь гамшгийн эрт хариу арга хэмжээ, үйл ажиллагааны ирээдүй: Хамтдаа өргөжин тэлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулж байна.
Төрийн ордонд
09:00-10:00 цагт УИХ-ын ажлын хэсэг болон байнгын, дэд хороод хуралдана.
СХД-ийн Баянхошуу бизнес инкубатор төвийн хойд талд
10:00 цагт 110 айлын ногоон орон сууцны барилгын ажлын нээлт болно.
Төрийн ордны туурган хивсний эсрэг талын студид
10:00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон БХБЯ-ны газрын дарга нар салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, шинэ хотуудын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө, төлөвлөгөөт бус шалгалтуудын дүн, барилгын паспортжуулалт, барилгын материалын чанар, аюулгүй байдлын хяналт зэрэг салбарын бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд
11:00 цагт “Нийтийн эрхийн өмгөөлөл нэгдэл”-ээс нүүдлийн мал аж ахуй аюулд тулгараад буй талаар төр, засагт шаардлага хүргүүлж эсэргүүцлээ илэрхийлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Нүүдлийн мал аж ахуйг устгах зорилго агуулсан Газрын тухай хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж иргэний нийгмийн байгууллагууд, хуульч, сэтгүүлчид мэдээлэл хийнэ.
“Шангри-Ла” зочид буудалд
15:00 цагт Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны ногоон зээлийн ГЕФФ хөтөлбөрийн нээлт болно.