БНСУ-ын хоёр жуулчин зорчиж явсан автомашин УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарчээ

2023 оны 7 сарын 03

Arslan.mn

БНСУ-ын хоёр жуулчин зорчиж явсан автомашин УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 35 минутад Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байжээ. Улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байна.

УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын 2 иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

Иргэд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
648643
6 эможи

Оюунчимэг .
2023-07-04 15:55
Аминаасаа уйдсан хүн шиг л ухаангүй хурдалж заавал нэгний өмнө орох ёстой юм шиг яаран давхилддаг жолооч нар бодож үзэхэд яана.
Зочин
2023-07-04 08:48
Монгол жолооч нар их сагсуу ! Шөнийн цагаар хол замд алуурчин жолооч нар их явдаг шүү жолооч нар өдрийн цагаар явж бай болгоожтой явж байгаач яаарвал даарна гэдэг хүний амь нас явж байгааг ухаараач !!!
ы
2023-07-03 18:32
Яагаад худал мэдээлэл тараагаад байгаа юм. Жолооч болон хөтөч 2 оос гадна 6 гадны хүн байсан
Зочин
2023-07-03 16:48
Энэ жуулчидын яагаад осолд оруулаад бнаа жолооч нар ч бузар хулгайчууд шүүдээ арай хэргээр осолдуулаад.байгаа юм биш биз.Аялалын компанууд туршлагатай сайн жолооч аваач дээ
Hafner
2023-07-03 16:29
Odoo udahgui mongold yamarch gadnii turistuud ochhoo bolinoo yorni mongold yu uzeh gej ochih yumbdee
keyboard_arrow_up