Наадмын тасалбарыг 200-500 мянган төгрөгөөр ШАГЛАЖ БАЙНА

2023 оны 7 сарын 03

Arslan.mn

Наадмын нээлт, хаалтын тасалбар өчигдөр 15 минутын дотор дууссан талаар мэдээллээд байсан билээ.

Тэгвэл, наадмын тасалбар гэсэн цахим хуудас нээж, 42 000-52 000 мянган төгрөгөөр зарагдаж буй тасалбарыг 200 000-500 000 төгрөгөөр зарж эхэлсэн байна.  

Жил бүрийн  Үндэсний их баяр наадмын тасалбарыг ийнхүү шаглаж, дамлаж зардаг үзэгдэл гарсаар байгаа ч түүнийг шийдсэн ямар нэг шийдэл, зохицуулалт одоог хүртэл хийгээгүй байна. Үндсэндээ шагчид бөөнөөр нь худалдан авч, бусдадаа дамлан зарж, бусдыгаа хохироодог үзэгдэл байсаар байна. Харин үүнд хэн анхаарч, ямар хариуцлага тооцохыг бид тодруулж хүргэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
648635
2 эможи

Зочин
2023-07-03 13:06
Ээ чааваас ченжүүддээ өгчихсөн юм бна л даа.
keyboard_arrow_up