Эрээн хот руу явах тасалбараа онлайнаар захиалах боломжтой
2023 оны 7 сарын 02
Иргэд та бүхэн БНХАУ-ын Эрээн хот руу автобусаар явах тохиолдолд тасалбараа онлайнаар захиалах боломжтой болжээ.
Тасалбар захиалахдаа Eticket.transdep.mn хаяг руу хандан ХААНААС гэсэн хэсэгт Дорноговь -> Дг.Замын-Үүд гэж сонгоод ХААШАА гэсэн хэсэгт БНХАУ Эрээн гэж сонгоно.
Цааш үргэлжлүүлэн өдөр, суудлаа сонгож зорчигчийн мэдээллээ бөглөж төлбөр төлснөөр суудал баталгаажна.
Онлайн захиалгын давуу талууд:
24/7. Хэзээ ч, хаанаас ч захиалга хийх боломжтой.
Цаг хугацаа хэмнэнэ
Хүссэн суудлаа захиалах боломжтой
НӨАТ-ын сугалааны дугаарыг захиалагчийн имэйл хаягаар илгээнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648614
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс