Наадмаар зургаан хоног бүх нийтээрээ амарч, тэмдэглэхээр ХУУЛЬЧИЛСАН

2023 оны 7 сарын 01

Arslan.mn

2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлүүлж, долдугаар сарын 15-ныг дуустал бүх нийтээрээ зургаан хоног амрах хууль мөрдөгдөж эхэлжээ.

Тодруулбал, "2022 оны зургаадугаар сарын 28-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлэн бүх нийтээрээ амарч, тэмдэглэхээр баталсан.

Ингэснээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд буюу нийт зургаан хоног амарч, тэмдэглэхээр хуульчилсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
648608
10 эможи

keyboard_arrow_up