Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ“ аяныг эхлүүллээ
Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлж байна.
Тус аяны хүрээнд орон нутгийн замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг хийж хэрэгжүүлэх юм.
Энэ удаагийн “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аяны онцлог нь замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийн ойлголт, мэдлэгтэй, дүрмээ баримталдаг болгох, жижиг гэлтгүй буруу үйлдлээр бусдын эрх, эрх чөлөө болон эд хөрөнгөд хохирол учруулдаг байдлыг бууруулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалах юм.
ШУУД ҮЗЭХ: