“Барилга байгууламжийн чанарын улсын форум”-д салбарын 600 гаруй удирдах ажилтнууд оролцож байна

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран “Барилга байгууламжийн чанарын улсын форум-2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилга байгууламжийн чанарын улсын форум”-ийг 2020 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд тус форумаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах, чанарын хяналтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилга байгууламжийн чанарын улсын форум-2023” арга хэмжээг зохион байгуулж байна.

Форумын үйл ажиллагаанд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтнууд зэрэг 600 гаруй удирдах ажилтнууд оролцож байна

 

Arslan.mn

Энэхүү форумын хүрээнд 2023 оны 5, 6 дугаар саруудад

  • “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, аюулгүй  байдал”
  • “Барилга байгууламжийн зураг  төслийн чанар, хяналтын тогтолцоо”
  • “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт”
  • “Барилгын материалын  үйлдвэрлэл, импортын  бүтээгдэхүүний чанар  аюулгүй байдал” сэдвүүдийн хүрээнд 4 салбар форумыг зохион байгуулсан бөгөөд салбарын 800 орчим төлөөллүүд оролцож, чанар аюулгүй, хяналт, хэрэгжилтийн чиглэлд зөвлөмж, шийдвэрүүд гаргахад оролцоод байна.
Тус форумаар Барилга байгууламжийн чанарын 2020 онд зохион байгуулагдсан “Барилгын чанарын улсын зөвлөгөөн”-өөс  гарсан зөвлөмжийн биелэлт, хэрэгжилт болон 2023 онд зохион байгуулагдсан салбар форумуудаас гарсан зөвлөмж, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнөх юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648588
0 эможи

Zochin
2023-06-30 17:27
Chanargui barilga hotoor duuren barigdaj bna do barilgiin gazar dahij olgohgui ene ter geed baisan yasan be Sumka dargaa ene barilgiinhan nuh l baival shaaj bna sh dee
keyboard_arrow_up