Иргэн Д.Мөнхбатад Засгийн газраас 22 сая төгрөг олгоно

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгосныг эсэргүүцэн шүүхэд хандаад байсан билээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ. Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22.024.100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан шийдвэр гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648582
1 эможи

keyboard_arrow_up