Хурдан морь шүдлэх явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацна

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Улсын баяр наадмаар хурдан морьдын уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан өчигдөр мэдээлэл өглөө. 

Энэ талаар Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг хэлэхдээ "Хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа.

Долдугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдах бол 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долдугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648568
0 эможи

keyboard_arrow_up