УИХ: ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө
2023 оны 6 сарын 29
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ.
Тэрбээр 2018 онд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүний хүсэлтийг дэмжиж, УИХ-д оруулж ирсэн байна. Ц.Нанзаддоржийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648560
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс