Улсын мөнгө уйлдаггүй буюу УДЭТ-ын цэцгийн мандлыг “БУУЛГАЛАА“

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ)-ын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргаж, тохижуулах ажлыг хийж эхэлсэн нь саяхан.  

Төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой хэмээн НЗДТГ-аас мэдээлж байсан ч эсрэгээрээ цэцгийн мандал нэртэй хэдэн тоосго өрсөн нь цахим орчинд шүүмжлэлийг дагуулаад байсан юм. 

Тус тохижуулалтын ажлыг нэг тэрбум орчим төгрөгөөр хийж байгаа бөгөөд олны хэл амнаас болсон уу өнөөдөр тоосгон цэцгэн мандлыг буулгаж орхив. Улсын мөнгө ямар уйлах биш дээ... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648555
1 эможи

keyboard_arrow_up