Н.Мишигдорж: Ламхай нартай холбоотой хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэнэ

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ламхай нарын асуудлын талаар мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж байгаа бага насны хүүхдүүд хохирсон, холбогдсон гэх хэргийн талаар товч мэдээлэл өгье. 

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр анх хэвлэл мэдээллийн сайтаар цацагдсан. Үүний дагуу БГД-ийн Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөн энэ сарын 23-ны өдөр УЕПГ-аас баталсан харьяалал тогтоох журмын дагуу Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяалал тогтоогдоод амөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Мөн ажлын хэсэг гарган ажиллаж байна. 

Сүүлийн үед ламхай нар буюу Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж байгаа бага насны хүүхдүүдтэй холбоотой асуудлыг сэтгүүлч нар цензургүй мэдээллэх нь их байна. Энд бусад ламхай нарын эрх, аюулгүй байдал, хүүхдийн нэр хүнд ч мөн давхар хамгаалагдах ёстой. Хүүхдийн эрх чинь томчуудын эрхээс ч илүү нарийн зүйл. Хүүхэдтэй харьцана гэдэг тусгай журамтай. Тэр байтугай хүүхдээс мэдүүлэг авах гэж дуудахдаа хүртэл хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулан дууддаг. Өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч оруулдаг. Гэтэл зарим нэгэн сэтгүүлч нар болсон асуудлыг талаар асууж, шалгаагаад сууж байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг ингэж ярьж болохгүй." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648550
1 эможи

keyboard_arrow_up