Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 онд 204.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө УИХ-аар тусгайлан хэлэлцүүлдэг. Үүнийхээ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслөө УИХ-аар хэлэлцүүллээ. Тус зөвлөл ирэх оны төсвөө 204.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. 204.5 тэрбум төгрөгийг дараах зүйлсд зарцуулахаар төлөвлөжээ.

  • Урсгал зардалд 131 тэрбум,
  • Хөрөнгө оруулалтын зардалд 72 тэрбум,
  • Бараа, үйлчилгээний зардалд 120 тэрбум,
  • Цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулалд 85.9 тэрбум,
  • Ажил олгогчоос нийгмийн даатгал төлөх шимтгэл нь 10.7 тэрбум,
  • Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 4.2 тэрбум,
  • Хангамж, бараа материалын зардал 5.3 тэрбум,
  • Норматив зардалд 112.8 сая,
  • Эд хогшил, урсгал засварын зардалд 8.3 тэрбум,
  • Томилолтын зардалд 900 мянга төгрөг,
  • Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр хураамжид 3.2 тэрбум,
  • Бараа, ажил үйлчилгээний бусад зардалд 1.2 тэрбум,
  • Урсгал шилжүүлэгт 11.6 тэрбум.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648527
0 эможи

keyboard_arrow_up