ХНХЯ: Бүх хүүхдийн мөнгийг наадмаас өмнө олгоно. Дахин хүсэлт гаргах шаардлагагүй

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөний нөхөн олговрын асуудлаар мэдээлэл хийж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Үндэсний их баяр наамдаас өмнө ахмадуудын тэтгэврийг итгэлцлүүрээр нэмэгдсэн дүн болон нийт дүнгээр 10 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр дансанд орно. 

Иргэд тэтгэврийн нэмэгдлээ www.ndaatgal.mn сайтад хандан, ДАН болон Хур системээр холбогдон регистрийн дугаар бичин шалгах боломжтой.

Хоёрт өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувьд хамаарах иргэд заавал хүүхдийн мөнгө авна гэж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Халамжийн төвд бүртгэлтэй өмнө авч байсан данс руу нь хүүхдийн мөнгө нь орно.

Мөн он гарснаас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувьд хамаарах хүүхдүүдийн мөнгийг нөхөн олгох юм.

Үндэсний их баяр наадмаас өмнө тэтгэвэр болон хүүхдийн мөнгийг олгох бөгөөд шилжүүлэг хийх хуваарийг Сангийн яамтай тохирсон" гэв.

 ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр "Халамжийн тэтгэмж, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ 288 мянган төгрөг байсан бол үүнийг 12.5 хувиар нэмэгдүүлж, 325 мянган төгрөг болжээ. Байнгын асаргаатай хүүхэдтэй эцэг эхэд 125 мянган төгрөг олгодог байсан бол 275 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Хүүхдийн мөнгөний тухайд нийгмийн халамжийн санд бүртгэлтэй бүх хүүхдүүдэд ижил тэгш олгоно. Данс нь бүртгэлтэй учир ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
648526
1 эможи

keyboard_arrow_up