Гадаад жуулчдын үндэсний их баяр наадам үзэх тасалбарын захиалгыг 30-ны өдрийг хүртэл авна

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг авч эхэлжээ.

Тасалбар захиалгын хүсэлтэд жуулчдын тоог тодорхой дурдах бөгөөд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд олгох юм байна.
Жуулчдын наадам үзэх тасалбар захиалгын хүсэлтийг хувь хүнээс авахгүй. Тасалбарын үнэ одоогоор тогтоогдоогүйг Нийслэлийн аялал жуулчлалын газрын эх сурвалж тодотголоо.

Гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар болон тус газрын бичиг хэрэг /Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банк/-ээр 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч байгааг мэдээллээ.

Монгол иргэдийн хувьд баяр наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг enaadam.mn цахим хуудсаар захиалж, авах юм байна. Одоогоор захиалга эхлээгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648499
0 эможи

keyboard_arrow_up