“ШУВУУ“ ажиллагааны хүрээнд БНТУ-аас шалгагдах явцдаа оргон зайлсан Ж.ОТГОНБААТАРЫГ хуяглан авчирч, цагдан хорилоо

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах 42 хүний нэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарлаж байсан. Шувуу ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар мэдээлж байсан юм. 

Тэгвэл эдгээр хүмүүсийн тоонд багтсан Жамъянгаравын Отгонбаатарыг БНТУ-аас авчирч цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, цагдан хорьжээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байгаад Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын албаны харьяа “Кожа-Элийн” албадан буцаах төвд саатуулагдсан шүүгдэгч Ж.Отгонбаатарыг хүлээн авч,  Монгол Улсад  энэ сарын 26-ны өдөр  хуяглан авчирсан байна. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Ж.Отгонбаатар нь дээрэмдэх, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулах хэрэгт оргодлоор 2019 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
648467
20 эможи

Зочин
2023-06-29 20:31
Удаанжаргал Сайханбилэг 2оо бариж авчираачээ
Зочин
2023-06-29 20:13
enig shuvuu gehgui ee
Баяраа
2023-06-29 06:46
Болжморууд хэрэггүй ээ. Бүргэд Тас Хангарьдууд л хэрэгтэй дээ
Зочин
2023-06-28 19:56
Том шувуу хэрэгтэй бна. Сайхан булай, дулаан зовлон г.м.
Жиргээ
2023-06-28 16:22
Ээ хөөрхий шувуу ажилгаа гэх сүржин нэрэн дор ядарсан нэг болжморуудийг л барьсан юм шийдэн нөгөө том гарийн хулгайч нараа хаацайлах нэг арга шивдээ хөөрхий
Зочин
2023-06-28 14:17
Сахал Эрдэнэчимэг Удаанжаргал нарыгаа авчирчээ.
Зочин
2023-06-28 08:08
Эрдэнэбилэг Сайханбилэг Дулаанжаргал гэх мэт том гэмт хэрэгтнүүдээ хуйвалдан оргуулаад дараа нь сүржин мэдэгдэл хийж байхаар тэр шүүч прокурорынханыг барьж аваад том хулгайч нараа бариад ял өгвөл наад шувуу ажиллагаа чинь бүргэд ажиллагаа болно
Зочин
2023-06-27 23:46
Сүржин ажиллагаа болох байх гэтэл зөгий, болжморхон л түүсэн юм болж бна доо. Том бүргэдүүд нь бол эрх чөлөөтэй
Зочин
2023-06-27 23:28
Бүргэд шонхрууд нь хаачив аа
Иргэн
2023-06-27 22:51
Тэрбумын хулгаачуудаас дор новшыг авчираад жараахай нөгөө хулгаачуудаа авчираач наад залуу чинь дэргэд нь юүч биш
АРИГ
2023-06-27 21:55
ЕС асан Ч.Сайханбилэг юу болсон бэ?
Иргэн
2023-06-27 21:46
Авилга албан тушаалын хэрэг биш бна ш дээ
Иргэн
2023-06-27 20:42
Нэг муу ядарсан жижиг гар л байна. Энуугээр ч яах юм билээ.Негее их гарууд нь яасан болоо.
Иргэн
2023-06-27 18:41
МУ-ын Хууль шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг яаралтай сольсон цагт шувуу болжмор ажиллагаа амжилттай явагдах болов уу! Төрд шургалсан дотоодын хулгайч луйварчиддаа БҮРГЭД ажиллагаа явуулах хэрэгтэй!
MGL
2023-06-27 17:57
Бүр том шувуунууд нь зүгээр л гэртээ байцгааж байна даа
keyboard_arrow_up