Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт боллоо
2023 оны 6 сарын 26
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны а/06 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны "БУУДЛАГА"-ын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн 37 багийн 105 тамирчин алба хаагчид буудлагын 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648429
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс