Засгийн “тоосго”-ыг тодруулсан Л.Чинбатын ХЭРЭГ

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбатын Сэлэнгийн малчид голдуу хүмүүсийг машинаараа хөөж, заналхийлсэн  хэрэг олныг цочирдуулсан. Тэрбээр хэрэг гарсны дараа хэсэг алга болж, эрэн сурвалжлуулсан юм.

Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатын талаар “...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота Ландкруйзер” маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.

Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдээлсэн.

Түүнийг шалгаж буй 10.1 дүгээр зүйл нь “...Хүнийг алах”, 13.14 дүгээр зүйл нь “...Худал мэдээлэл тараах”, 20.16 дугаар зүйл нь “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” аж. Хамгийн гол нь олон нийтийн зүгээс энэ хэрэг дээр “...Дабль стандарт битгий үйлчлээсэй” гэж байна.

Дээрээс нь Л.Чинбатын энэ үйлдлийг дагаад “...Соёлын сайд Ч.Номин ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой” гэсэн байр суурь нэлээд гарлаа. Учир нь Гацуурт компани хийгээд Л.Чинбатттай холбоотой сангуудаас мөнгө авсан асуудлууд нэлээд гарч ирсэн. Өөр бусад баримт сэлтүүд ч үргэлжлэх шинжтэй. Ямартай ч Л.Чинбатын хэргийн дараа засгаас сугалж болох “тоосго”-оор Ч.Номин тодорлоо.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
648423
1 эможи

irgen
2023-06-26 10:31
MAN iin buusnuud.huuli shuuhiin unen end haragdaj bga.Eer ulsad bol ali hediin horigdson.ylaa avsan bh estoi.Tuvshinbayr eeriin ur.uhaan.hudelmereer Olimpiin a arga.MU olipiin altan medelitai bolson.tsever eeriinh n hudelmer.hereg hiisen yl avsan gd MAN ulsaaa avsan tetgemjiig bur duu negtei hassan.Chinbat hulgaich bol MU iin buh sang hulgailj avsan.bur gazar nutgiig n ch avsan.t1 huuhdedee saidiin suudal avch egsen.Heg baitugai heden hun sanaatai alahiig zavdsan.Mungeer avsan Hedelmeriin baatariig shuud huraah estoi.Nymbaatar uran.ZU.haa l davhij gazar deer n ih tomrodog.Chinvatiin hereg deer TOMoo haruulaach.Hudelmeriin baatariig.T1 ohiniig n saidaas bugdiig bhgui bolgoj shorond hii.Huuliinhan bol Turiin ordoni hulgaichuudiig yajij chadahgui bga shig tag orhino.Uneheer mgld shudarga es bhgui.77 bolon tunii hulgaichuudiig tejeeh gj ard tumen zuderch yvna.Chinbatad yliin deed hemjee eg.
Зочин
2023-06-26 09:57
Хэн хэний чинь зөв, хэрүүлээ цааш нь үргэлжлүүлэх үү...малчид малаа сайн малла,хариул..тариачид газар нэмж газар бүү хагал...уул уурхайг цөөл...гитадын хашсан газрын эрхийг цуцалж өгсөн мөнгийг нь буцааж өг...ийм л амархан шүү дээ...төрийнхөн улсынхаа онцлогыг мэддэггүй боловсролгүй л бн шд...салхи ихтэй өндөрлөг газар их тариан талбай хөрсний дайсан л байхгүй юу...ямар аж ахуй эрхлэх тохиромжтой нутаг вэ ,гэдгийг аль эртнээс мэддэг л байхгүй юү..
Зочин.
2023-06-26 09:43
Төрийн бодлого муу бгаа нь эндээс харагдаж бна.ХАА н бодлого хариуцсан яам өөрөө дандаа буруу шийдвэр гаргаж бна.Мэргэжлийн хүмүүс мэдлэг боловсрол муу.Малчид тариаланчид хоршсон цогц ойлголт бх ёстой.Малчид маань хулгайч аядаа тариалангийн ойролцоо малаа бэлчээдэг.Өчнөөн зардал гаргасан тариаланчид буудай хурааж авахаа мэдэхгүй өчнөөн их зардал гаргадаг л бхгүй юү.Байглийн давагдашгүй хүчин гэх үзэгдэлд азаа сорьсон тариаланчид шороонд ямарч сорт мэдэхгүй буудайг тарих хөөрхийлөлтэй бдагт оршино.
keyboard_arrow_up