БАЯРТ МЭДЭЭ: О.Цэцэнцэнгэл их дуулгын тав дахь медалиа авлаа
2023 оны 6 сарын 26
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын гурав дахь өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +100 кг жинд О.Цэцэнцэнгэл дэлхийн аваргын мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокаүриг ялж хүрэл медаль хүртэв.
Энэ оны Тел Авивын их дуулгад түрүүлсэн тэрээр ийнхүү их дуулга ангиллын тэмцээнээс тав дахь, хоёр дахь хүрэл медалиа авлаа. Тэрээр өнөөдөр Орос, Финландын бөхчүүдийг ялж хүрэл медалийн төлөө барилдахаар гарч ирсэн.
- Д.Номинзул олон улсын тэмцээний анхны медалиа Улаанбаатараас авлаа
- Б.Гончигсүрэн их дуулга ангиллын тэмцээнд анх удаа түрүүллээ
- Б.Эрдэнэбаяр нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртлээ
- +100 кг жинд өнөөдөр Монголын шигшээ багаас барилдсан Ө.Пэрэнлэйжамц, Т.Мөнгөн-Эрдэнэ, Т.Хангал нар тэмцээн эрт өндөрлүүлсэн.
Ийнхүү Монголын шигшээ баг 2 алт, 4 хүрэл медаль хүртэж дөрвөн тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлсэн амжилттай 44 орноос 2-т бичигдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2

1






1

648420
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс