“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2023” сургалт боллоо

2023 оны 6 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ" сургалт 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

Энэ удаагийн сургалтыг “Авлига, албан тушаалын гэмт хэргийн онцлог” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэн,  Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, ахлах прокурор Х.Батчимэг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар дараах сэдвүүдээр сургалтыг явууллаа.

Тодруулбал, “Авлигын гэмт хэргийн талаар мэдээлэх арга зүй”, “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад гардаг хүндрэл, бэрхшээл, онцлог”, “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь”, “Авлигын гэмт хэрэгт шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага” гэсэн сэдвүүдээр хичээл зааж, сэтгүүлч нартай санал солилцон, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648407
1 эможи

DR LUCIEN
2023-06-24 14:20
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. чиний бөөр ч бас чинээлэг бай
keyboard_arrow_up