ШУУРХАЙ: Сүхбаатар дүүрэгт байрлах “Далай ээж“ захад гал гарч, 2 хүн нас барж, нэг хүний биеийн байдал хүнд байна

2023 оны 6 сарын 23

Arslan.mn

"Миний сүлжээ" дэлгүүрт хөргөгчний пирон шатаж, 2 ажилтан нь нас барж, нэг ажилтны биеийн байдал хүнд байна.

Тодруулбал, өнөөдөр НОБГ-т 12:33 цагт СБД-ийн гуравдугаар хороо "Далай ээж" захад гал гараад байна гэх дуудлага иржээ. Дуудлагаар ГТУА 10-р ангийн тасаг очиход "Миний сүлжээ" дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системын доор хөргөгчны пирон шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт "Миний сүлжээ" дэлгүүрийн 3 ажилтан түлэгдсэнийг яаралтай түргэн тусламжийн 103-д хүргэсэн ч хоёр нь нас барж, нэг ажилтны биеийн байдал маш хүнд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
33
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
648393
43 эможи

keyboard_arrow_up