Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан “DOTA-2“ тэмцээний АВАРГУУД ТОДОРЛОО
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд "E-SPORT" төрлөөр "Dota-2" тэмцээнийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас энэ оны 06 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус тэмцээнд авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон алба хаагчдыг шагнаж урамшуулах арга хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэтгэлийн танхим"-д боллоо.
Энэхүү тэмцээн нь бусад тэмцээн, уралдаантай харьцуулахад зардал шаардахгүй, мөн байгаа газраасаа 100 хувь цахимаар оролцох боломжтойг алба хаагчид онцолсон юм.
Тэмцээнд нийт 22 багийн 110 тамирчид оролцсон бөгөөд Тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газар, Дэд байрт Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.









