ЦЕГ: Хохирогч гэх “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засалд хамруулж байна

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Гандантэгчинлэн хийдэд шалгалт хийж эхэлсэн талаад бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна. 

Мөн хохирогч гэх хүүхдүүдэд Цагдаагийн байгууллагын Хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалыг нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг хүргэх болно" гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648351
0 эможи

Зочин
2023-06-21 18:06
Гандан шашны ариун өргөө биш муу муухай үүрлэсэн бузрын газар болжээ.
Зочин
2023-06-21 16:37
Ламаахай нарт гэж нэг биш нэг хэсэг үү ээ бурхаан ямар нийгэм бэ
keyboard_arrow_up