ШУУРХАЙ: Хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мотоциклоор мөргөөд зугтсан иргэнийг олжээ

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Э-г өнөөдөр /2023.06.21/ 11:25 цагийн орчимд мотоциклтой хүн мөргөөд зугтжээ.

Уг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж, осол гаргасан Хан-Уул дүүргийн харьяат 17 настай Ж-г эрэн сурвалжлан олж, тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

1.Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648346
0 эможи

keyboard_arrow_up