Баянзүрх захын баруун талын авто замыг түр хааж, хучилт хийнэ

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөө оройноос хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байгаа аж. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр оройноос буюу зургаадугаар сарын 21-ний 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тус хэсгийн явган хүний замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явган хүний зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648339
0 эможи

keyboard_arrow_up