Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Dota-2“ тэмцээний аваргууд тодорлоо
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд "E-SPORT" төрлөөр Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан "Dota-2" тэмцээнд авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон алба хаагчдыг шагнан урамшуулах арга хэмжээ өнөөдөр /2023.06.20/ болж өнгөрлөө.
Тэмцээнд нийт 22 баг оролцсон бөгөөд Тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газар, Дэд байрт Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. Энэхүү тэмцээн нь бусад тэмцээн, уралдаантай харьцуулахад зардал шаардахгүй, мөн байгаа газраасаа 100 хувь цахимаар оролцох боломжтойг алба хаагчид онцолсон юм.









