ЦЕГ: Гудамжинд явж байсан 59 настай эрэгтэйг дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай, эрэгтэй “А” гэгч нь бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугатсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар зорчих, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648314
0 эможи

keyboard_arrow_up