Малчин Ё.Дамдинпүрэв: Манай багт миний насны 5 хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн
2023 оны 6 сарын 20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзлаа.
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Ё.Дамдинпүрэв энэ үеэр "Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ.
Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны 5 хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648309
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс