Хүний эрх, хүүхэд хамгааллын байгууллагуудын “ЧИХ НЬ ДҮЛИЙРЧИХСЭН“
Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Хүчирхийлэлд өртсөн ламхайн ээж ярихдаа "Хүүгээсээ хачин зүйлс сонсоод цочирдсон. “Энэтхэг явахын тулд чи гомо байх ёстой” гэж хэлсэн байсан. Дотуур хувцас нь цус болчихсон байхаар нь асуусан чинь "Лам ах нар намайг ингэсэн" гэж ярьсан.
Шүүх шинжилгээний анхны дүгнэлт гарахад "урагдалтай, улайлтай байна" гэдэг хариу гарсан". Үр хүүхдээ анхаарахгүй бол хэцүү цаг болж. гэхчлэн ярьжээ.
Мөн хохирогч хүү: "Ах нар бөгс руу минь нойтон юм хийгээд байсан. Гурван ах тэгсэн. Унтаж байгаа ор луу минь ороод ирдэг. Тэгээд өмд шувтлаад элдэв юм хийгээд байдаг. Би хажууд байгаа хүүхдүүдээсээ ичээд хэлж чаддаггүй байсан" Дахиад ийм гурван хүүхэд байгаа. Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ анхаараарай." хэмээн ярьсан байдаг.
Тус мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. ЦЕГ-аас "Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Гэтэл өнөөдрийг хүртэл Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгаж эхлэх нь битгий хэл "одооноос эхлээд шалгая" гэсэн байр сууринаас хандаж байгаа аж. Өмнө нь ч ийм хэл ам гардаг байсан ч тэд анхаарал хандуулалгүй өнөөдрийг хүрсэн.
Энх цагт хүүхдүүд энэ мэт хүчирхийллийн золиос болсоор байх уу...









