НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

НӨАТ-ын сугалааны шууд тохирол маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Лхагва гарагт /2023.06.21/ 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр явагдахаар товлогджээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг хамруулах тул баримтаа системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
648287
4 эможи

keyboard_arrow_up