Солонгос хэлтэй цагдаагийн алба хаагч 70 гаруй насны ТӨӨРСӨН ЖУУЛЧДАД тусламж үзүүлжээ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Драгон" төв орчимд төөрсөн Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн 70 гаруй насны эхнэр, нөхөр жуулчдыг Элчин сайдын яаманд нь хүргэн өгчээ.

Тухайн иргэд нь Дархан-Уул аймгаас Драгон төв дээр нийтийн тээврээр ирж, БНСУ-ын Элчин сайдын яам хаана байдаг вэ гэж хэл нэвтрэлцэхгүй асууж явсныг солонгос хэлтэй алба хаагч болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван хэлмэрчилж, Элчин сайдын яаманд нь хүргэн өгчээ.

Ташрамд дурдахад цагдаагийн байгууллагад солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй 2 алба хаагч ажилладаг бол солонгос хэлний дунд түвшний мэдлэгтэй 25 алба хаагч ажиллаж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648285
9 эможи

Иргэн
2023-06-19 19:26
Тусч хүү бна
keyboard_arrow_up