Хийдэд шавилан суудаг 13 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг шалгаж эхэлжээ
2023 оны 6 сарын 19
Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг 13 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлээгээр цацагдсан билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх-"Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648281
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс