Ц.Амгаланбаатар: Би Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нараас айж байна, миний амь нас эрсдэлд орлоо

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

ХЭҮК-оос хоригдол Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ялтан Ц.Амгаланбаатарын ХЭҮК-оос хамгаалалт хүссэн бичлэгийг хүргэлээ.

Ц.Амгаланбаатарын зүгээс "Миний бие 1982 онд Эрдэнэт хотод төрсөн. 2004 онд таксины жолоочийн амь насыг бүлэглэн хөнөөсөн хэргээр 25 жилийн ял авсан. 25 жил одоогоор 20 жил болсон.

Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр Тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан.  "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан. 2013 оны 11 дүгээр сар гэнэт миний хуучин эхнэр хүү хоёрыг маань дамжин дээр аваад ирсэн. Авчрангуутаа уулзуулаад гэр бүлийн зураг энэ тэр авч өгсөн. Дараа хүү маань ЭХЭМҮТ-д хэвтэж байхад зургийг нь үзүүлээд "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу? Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, гясалдаа шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ? Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу"гэдэг ийм асуудал тулгаж байсан." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648275
2 эможи

Зочин
2023-06-20 20:59
Энийг шоронгоос гаргавал юу ч хийж мэднэ .
Зочин
2023-06-19 21:19
Энэ бичиг үсэггүй уншиж ч чаддаггүй хулгайч бусдыг алахаас айгаагүй байж өөрөө алуулахаас айгаа юу
Zochin
2023-06-19 20:51
Ene hulgaach yuch gej medne ebi shig
Zochin
2023-06-19 20:46
Tegj l taarna Ebi Uul Hu nar
keyboard_arrow_up