“Happy Town” хотхоноос алга болсон охиныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Энэ сарын 14-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Happy Town" хотхоны 72 дугаар байрнаас нэгэн охин алга болсон. Энэ талаар тус хотхоны группт "72а байрны нэгдүгээр орц руу 2023.6.14 шөнө 23:49 минутанд нэг хүүхэд гэр рүүгээ орсон боловч гэртээ одоог хүртэл орж ирээгүй. Орцноос, гараашаас гарч явсан бичлэг огт байхгүй. Харъяа дүүргийн цагдаад мэдэгдэн хайлгаж байгаа ч олдохгүй байгаа. Үзсэн харсан хүн байвал ар гэрийнхэнтэй нь холбоо барьж тус болно уу" хэмээн утасны дугаар байршуулсан байдаг.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Охиныг  олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648256
1 эможи

keyboard_arrow_up