ШУУРХАЙ: Иргэдийг машинаар хөөж, сүрдүүлсэн Л.Чинбат “Алтанбулаг“ боомтоор ОХУ-ын хилийг давжээ
2023 оны 6 сарын 17
Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл автомашинаар бусдыг хөөж, амь насанд нь халдахыг завдсан гэх асуудлаар шалгагдаж байсан Л.Чинбат уг асуудал гарсан өдрийн маргааш буюу энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт байрлах "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын хилийг давж явсан гэх мэдээлэл байна.
Ямартай ч Л.Чинбатад Цагааннуур сумын багийн Засаг дарга болон иргэдийн гомдлын дагуу Эрүүгийн хуулийн гурван ч зүйл ангийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Даанч тэрбээр хил даваад зугтчихлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
648228
4 эможи
Аз
2023-06-19 08:01
Хил даваа л биз яадгийм Үхэр үүд ээ Ажлаа хийж яваа биз Эргээд ирнэ Ямар хүн алж Хүрээ талсан биш Өр ширтэй ч хүн биш
Зочин
2023-06-18 16:24
Хэл амыг дарах цаг хожих гэж нуугдлаа юу. Муу л зохиол найруулж дээ
ЦФЕГ ялгаатай ажлахаа болиоч
2023-06-18 06:37
МӨНГӨтэй хүн машинаар 3 хүн хөөж мөргөж байхад манай цагдаагийнхан эрүүгийн хэрэг нээж баривчилдаггүй юм байна. Жирийн иргэн нэг хүнийг зориудаар машинаар хөөж мөргөвөл шууд баривчлагдана.
Зочин
2023-06-17 12:53
Айх байсан бол урд нь ухаарахгүй яасан юм бол.Цагдаа зөрчил гаргаэнгуут баривчлахгүй шийдвэр хүлээж цаг алджээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс