ЦЕГ-аас “Нээлттэй ажлын байр“ өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт, нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан “цагдаа”, “харуулчин” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтын бүртгэл судалгааг явуулах, автобаазын сул орон тооны нөхөн хангалт, нөөц бүрдүүлэх зорилгоор “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг Автобаазын байранд энэ оны 06 дугаар сарын 17-ны бямба гарагт зохион байгуулж байна.
Тус Автобаазад ашиглалтын инженер, эмч, нярав, цагдаа жолооч 12, жолооч-засварчин 8, сантехникч, үйлчлэгч 2, угаагчийн нийт 27 орон тоо дутуу байна.
Арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд цагдаагийн байгууллагын албан хаагч, ажилтаны нийгмийн байдал, хууль, эрх зүй, тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлт, цалин хөлсний нэмэгдэл, хувцас хангалт, техник хэрэгсэлийг сурталчлан таниулж байна.
Цаашид энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэл явагдах юм байна.
Холбогдох утас: 96080909,70191557