Олон улсын “ДҮРС ОНОШИЛГООНЫ“ эмч нар МОНГОЛД чуулж, ололт амжилтаа хэлэлцэж байна

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

1995 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй “Монголын радиологийн Үндэсний чуулган-2023” эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Чуулганд Чуулганд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Монголын радиологийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Л.Гончигсүрэн, Монголын радиологийн Үндэсний чуулганы Ерөнхийлөгч Д.Түвшинжаргал болон  дүрс, оношилгооны салбарын эмч, технологич болон бусад мэргэжлийн эмч нараас гадна дэлхийн олон улсын судлаач, эрдэмтэд зэрэг нийт 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

“Монголын радиологийн нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Л.Гончигсүрэн нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн хүндтэй хүмүүс бол дүрс оношилгооны салбарынхан. Сүүлийн жилүүдэд энэ салбарт ажиллах боловсон хүчин залуужиж, шинэ эрин үе эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмнэлгүүд эмчилгээндээ нэвтрүүлээд байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Монголын радиологийн Үндэсний чуулган-2023”-д оролцож буй дүрс оношилгооны эмч, мэргэжилтэн, олон улсын судлаач нарт мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийллээ. Тэрбээр “Энд хуран цугларсан мэргэжил нэгт нөхөддөө, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, судлаач нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хурлаар Ази номхон далайн радиологийн нийгэмлэг, Японы радиологийн коллежтэй хамтран “Зүрхний радиологийн оношилгоо”, БНСУ-ын радиологийн нийгэмлэгтэй хамтран “Хүүхдийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн дүрс оношилгоо” зэрэг олон салбар хуралдаан болно.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас дүрс оношилгооны салбарт ихээхэн анхаарал хандуулж, 21 аймгийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Үүний нэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэл юм. 2021 онд Улсын төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт зөвхөн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор 110 тэрбум төгрөгийг тавьсан бөгөөд үүний 50 гаруй хувийг дүрс оношилгооны салбарт зарцуулсан. Өнөөдрийн байдлаар зургаан аймагт ангиографийн аппаратыг суурилуулж, 21 аймагт компьютер томографийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Мөн дурангийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах ажлуудыг хийж байна.” хэмээлээ.

Энэ удаагийн чуулганд эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлуудыг танилцуулахын сацуу, БНСУ, Япон,  БНХАУ, ОХУ, Казакстан зэрэг найман орны эрдэмтэд  оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм.

Arslan.mn

Энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяаг Монголын радиологийн нийгэмлэгийн “ХҮНДЭТ ГИШҮҮН”-ээр өргөмжилж, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан дүрс оношилгооны салбарын эмч мэргэжилтнүүдийн салбарын шагналаар шагнаж, урамшуулсан юм.

Чуулган хоёр өдөр үргэлжилнэ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648212
2 эможи

keyboard_arrow_up