Шаардлага тавьсан 3 иргэнийг машинтайгаа дайрсан Л.Чинбатыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өмөөрсөн гэв үү
Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Үүний дараа "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэж тайлбар хийсэн.
Энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодруулахад, ""Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Өчигдөр шөнөөс асуудал үүссэн.
Багийн ИНХ-ын дарга н.Ганцэцэг гэж хүнийг тус компанийн нэг ажилтан зодсон. Нутгийн иргэд халдварт өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн бичиггүй олон тооны адуу оруулахгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Улмаар Цагаан нуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байсан чинь жийп машинтайгаа ирээд гурван иргэнийг дайрлаа.
Нэг нь мотоцикльтай, хоёр нь морьтой байсан. Машинд мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдлыг одоо тодорхойлох боломжгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.
Аймгийн Засаг дарга огт тоохгүй байна.
Нутгийн иргэдэд Л.Чинбат хэлэхдээ "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан. Одоо "Гацуурт" компанийн бүх ажилчдаа цуглуулж байна" гэв.
Монголд тогтсон тэгш бус байдал хэдий газар авсан ч арай ч Хятадууд шиг баячууд нь ядуу малчдыг түмний нүдэн дээр дайрч алахаас сийхгүй байдалд хүрнэ гэж бодоогүй монголчууд цочиж байна, Ч.Номин сайд аа...