ЦЕГ-т ажиллах сонирхолтой залуусыг НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД урьж байна

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Автобааз нь сул орон тоогоо нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах өөрийн байрлалд зохион байгуулна. Иргэд та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсоноор цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах сул орон тооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ажлын байрны сул орон тоо:

  1. Ашиглалтын инженер /Авто инженер мэргэжилтэй, 30 хүртэлх насны эрэгтэй/
  2. Цагдаа жолооч /Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, жолооны В болон түүнээс дээш ангилалтай, цэргийн алба биеэр болон дүйцүүлэн хаасан 30 хүртэлх насны эрэгтэй/
  3. Цагдаа жолооч-засварчин /бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой. Жолооны В ангилалтай, авто засварын болон тусгай мэргэжлийн чиглэлээр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болон их, дээд сургууль төгссөн 35 хүртэлх насны эрэгтэй/
  4. Нярав /нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 30 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй/

Сул орон тооны ажлын байрыг сонирхсон иргэдийг Баянгол дүүрэг 3 дугаар хороонд байрлах Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын байранд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648179
0 эможи

keyboard_arrow_up